Татварын зардлаа бууруулах 5 төлөвлөгөө

Татварын зардлыг байх боломжит дээд хэмжээгээр бууруулах, төлөх татварыг хойшлуулах нь татварын төлөвлөлтийн үндсэн зорилго юм.

Компанийнхаа татварын зардлыг бууруулах, хойшлуулахыг хүсэж буй удирдлагууд нь татварын стратегидаа тусгавал зохих 5 үндсэн зорилго /Стивен М.Брагг, Санхүү хариуцсан захирлын ширээний ном, 2019 он, х-51/ байдаг бөгөөд эдгээр нь тайлан балансын болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг нэмэгдүүлэх замаар татвар ногдуулах орлогыг буруулах, хойшлуулахад оршино. Эдгээр 5 төлөвлөгөө нь:

Элэгдэл хорогдлыг түргэвчилсэн аргаар тооцоолох

Татварын хуулийн дагуу шулуун шугамын аргыг хэрэглэдэг учраас компанийн санхүүгийн тайланд түргэвчилсэн аргыг хэрэглэснээр хойшлогдсон татварын өглөг үүсэж татвар төлөх хугацаагаа хойшлуулах боломжтой.

Татварын боломжит бүхий л хөнгөлөлт , чөлөөлөлтийг эдлэх

Татварын хөнгөлөлт гэдэг нь ногдуулсан татварыг бууруулан тооцохыг , татварын чөлөөлөлт гэдэг нь татвар ногдох орлогыг хэсэгчлэн буюу бүрмөсөн бууруулахыг хэлнэ.

Дараах хэлбэрээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой.

  1. Ногдуулсан татварыг хорогдуулах
  2. Татварын хувь хэмжээг бууруулах
  3. Тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа ажил үйлчилгээг татвараас чөлөөлөх
  4. Татвар төлөгчийг татвараас чөлөөлөх
  5. Татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх
  6. Хуульд заасан бусад хөнгөлөлт

Татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал гаргахаас зайлсхийх

Жишээ нь хүлээн авалтын зардал, торгууль алданги, баримтаар нотлогдоогүй зардал  гэх мэт зардлуудыг татвар ногдох орлогоос хасаж тооцдоггүй. Компанийн хувьд эдгээр зардлуудыг аль болох бага хэмжээнд байлгах хэрэгтэй.

Хойшлогдсон татварын хэмжээг нэмэгдүүлэх

Орлого болон зардлаа хүлээн зөвшөөрөх цаг хугацааны зөрүүнээс татвар ногдуулах түр зөрүү үүсгэж татвар ногдуулалтаа хойшлуулах боломжтой. Мөн зардлуудыг түргэвчилснээр мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үр дүнд төлбөл зохих татварын өнөөгийн үнэ цэнэ буурна.

Татвараас чөлөөлөгдөх орлогыг бий болгох

ААНОАТ-ын 21-р зүйлд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувиар, байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах , байгальд ээлтэй тоног төхөөрөмж борлуулсан, чөлөөлт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж, инновацын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлого зэрэгт албан татвараас чөлөөлдөг.

Related Articles

Удирдлагуудын мэдвэл зохих санхүүгийн тайлан болон татварын тайлангийн 3 ялгаа

Татварын тайлан нь тухайн улсын татварын хуулийн дагуу орлого, зардал, ашгаа тайлагнаж, төлөх татвараа тооцоолж, тайлагнахын тулд бэлтгэдэг. Манай улсын хувьд Монгол Улсын татварын хуулийг…

Татварын тайлангаа хийхэд гаргадаг түгээмэл алдаанууд

1. Орлого буруулах, зардал өсгөх Татвар ногдох орлого дутуу,  татвар ногдох орлогоос хасагдах зардлыг илүү тайлагнах алдаа хамгийн түгээмэл гардаг. Санаатай, санамсаргүй эсхүл тооцооллыг алдаатай…

Шинэчилсэн Зөрүүгийн журамд заавал мэдэх ёстой заалтууд-Яг юу өөрчлөгдсөн бэ?

Аргын өөрчлөлт – Балансын өр төлбөрийн арга Сангийн сайдын 2020 оны №144-р тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон  татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам”-р балансын өр…

Хариулт үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн