Татварын суурь гэж юу вэ? Хэрхэн тооцоолох вэ?

Татварын суурь гэж татварын хууль тогтоомжийн шаардлагын дагуу тооцсон хөрөнгө буюу өр төлбөрийн дүнг хэлнэ. /Сангийн сайд 2020 оны 144-р тушаал, 3-р хавсралт/

Хөрөнгийн татварын суурь = Дансны үнэ Ирээдүйд татвар ногдох дүн  + Ирээдүйд татвар ногдох орлогоос хасагдах дүн
Өр төлбөрийн  татварын суурь = Дансны үнэ Ирээдүйд татвар ногдох орлогоос хасагдах дүн  + Ирээдүйд татвар ногдох дүн

Татварын хууль тогтоомжид хөрөнгө өр төлбөрүүдийн татварын суурийг ингэж тооцоолно гэсэн тодорхой заавар байхгүй хэдий ч юунд татвар ногдуулах, юуг татварын зорилгоор хасагдах зардалд тооцох, тооцохгүй тухай суурь үзэл баримтлал буюу концепцийг агуулж байдаг. Тухайлбал:

Гадаад валютаар илэрхийлэгдсэн мөнгөн хөрөнгө, авлага, өглөг ийн татварын суурийн тухайд:

ААНОАТ-ын тухай хуулийн  4.1.3.гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг, алдагдал” гэж гадаад валют худалдах, худалдан авах болон гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах ажил, гүйлгээнээс үүссэн ханшийн зөрүүгийн ашиг, алдагдлыг” гэж заажээ.

Энэ нь гадаад валютын ажил гүйлгээ гараагүй ханшийн тэгшитгэлээс үүссэн ашиг алдагдлын дүн тухайн хөрөнгө өр төлбөрийн татварын суурийн тооцоололд орохгүй гэсэн утга агуулж байна.

Үндсэн хөрөнгийн татварын суурийн тухайд

ААНОАТ-ын тухай хуулийн 17-р зүйл. Элэгдэл хорогдол тооцох

17.1.Албан татвар төлөгчийн нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглах хөрөнгөд элэгдэл, хорогдлыг дараах байдлаар тооцно буюу элэгдүүлэх хуулийн хугацааг;

17.2.Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл хэсгийн дүнд элэгдэл, хорогдол тооцохгүй буюу хөрөнгийн өртөгт орохгүй дүнг;

17.3.Хөрөнгийн элэгдэл, хорогдлыг шулуун шугамын аргаар байгуулна буюу элэгдэл тооцох аргыг; гэх мэт.

Эдгээр нь үндсэн хөрөнгийн татварын зорилгоор элэгдлийг тооцоох буюу татварын суурийн дүнг тооцоход дагаж мөрдөх дүрэм болно гэсэн үг.

Урьдчилж орсон орлогын татварын суурийн тухайд

Хүлээж авсан мөнгөн төлбөрийн хариуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бараагаа нийлүүлсэн эсэх, эсвэл үйлчилгээгээ үзүүлсэн эсэхээс хамаарч орлогоор хүлээн зөвшөөрөх үү? Урьдчилж орсон орлогоор буюу өр төлбөрөөр хүлээн зөвшөөрөх үү? гэдэг нь санхүүгийн дансны үнийг тооцоход хамааралтай.

Харин ААНОАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйл.Албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх буюу татварын зорилгоор хэзээ, ямар нөхцөлийн хангаснаар орлого гэж хүлээн зөвшөөрөх тухай зохицуулсан байдаг.

12.1.3.үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар гэж заасан. Энэ нь гэрээнд орлого хүлээн зөвшөөрөх тухай заалт байхгүй л бол үйлчилгээний орлогоос урьдчилж орсон орлого бүртгэсэн бол хамаарна.

Хэдийгээр үйлчилгээгээ үзүүлээгүй байсан ч төлбөрийг хүлээн авснаар татварын тайланд орлого гэж хүлээн зөвшөөх буюу урьдчилж орсон орлогын татварын суурийн тооцоонд орохгүй гэсэн үг.

Related Articles

Шинэчилсэн Зөрүүгийн журамд заавал мэдэх ёстой заалтууд-Яг юу өөрчлөгдсөн бэ?

Аргын өөрчлөлт – Балансын өр төлбөрийн арга Сангийн сайдын 2020 оны №144-р тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон  татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам”-р балансын өр…

Татварын тайлангаа хийхэд гаргадаг түгээмэл алдаанууд

1. Орлого буруулах, зардал өсгөх Татвар ногдох орлого дутуу,  татвар ногдох орлогоос хасагдах зардлыг илүү тайлагнах алдаа хамгийн түгээмэл гардаг. Санаатай, санамсаргүй эсхүл тооцооллыг алдаатай…

Удирдлагуудын мэдвэл зохих санхүүгийн тайлан болон татварын тайлангийн 3 ялгаа

Татварын тайлан нь тухайн улсын татварын хуулийн дагуу орлого, зардал, ашгаа тайлагнаж, төлөх татвараа тооцоолж, тайлагнахын тулд бэлтгэдэг. Манай улсын хувьд Монгол Улсын татварын хуулийг…

Татварын зардлаа бууруулах 5 төлөвлөгөө

Татварын зардлыг байх боломжит дээд хэмжээгээр бууруулах, төлөх татварыг хойшлуулах нь татварын төлөвлөлтийн үндсэн зорилго юм. Компанийнхаа татварын зардлыг бууруулах, хойшлуулахыг хүсэж буй удирдлагууд нь…

Хариулт үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн